- УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:
Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:
Сумын Онцгой комиссын хурал 2018 оны 01 дүгээр 5, 11-ний өдрүүдэд 2 удаа хуралдаж малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай хэлэлцэж, бүх аж ахуй нэгжүүд, төсвийн байгууллага, төмөр замын 3 зөрлөг, 2 хэсгийн дарга нарт хил залгаа аймаг сумдуудад хорио цээр тогтоосон тул нүхэн гарц гармыг байнгын хаалттай байлгаж хүн, мал, тээврийн хэрэгслийн нэвтрүүлэхгүй байх талаар анхааруулж, үүрэг чиглэл өгсөн.
2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сумын “Соёлын төвөөс” “Таван эрдэнэ” теле уралдааныг төрийн байгууллагуудын дунд зохион байгуулж, нийт 54 албан хаагч хүч самбаагаа сорьсон байна. Мөн TV9 телевизийн зураглаач Д.Уранцэнгэл уралдааны зургийг авч хамтран хамтран ажиллаа.
2018 оны 02 дугаар сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Мөнгөнцэцгийн 70 дээш настай өндөр настангуудыг хүндэтгэж өгсөн гарын бэлгийг уламжлан гардуулж өгсөн байна.
2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгэнд цагаан сарын нийтийн золголтын арга хэмжээг зохион байгуулж сум орон нутгийнхаа хөжилд хувь нэмрээ оруулсан Сумын аврага малчин, алдарт уяач, мянгат малчидаа тодруулж нийт малчинд өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж хүндэтгэл үзүүлсэн байна. Нийтийн золголтонд 1, 2 дугаар багийн нийт 45 иргэн оролцсон.
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/09 тоот захирамжаар хяналтын пост гаргаж, 5 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид 24 цагаар ариутгал халдваргүйтгэл хийж, хүн, мал, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна
- 2. ЭДИЙН ЗАСГЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
2018 оны 01-р сарын 31-ний байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 1,200,0 гүйцэтгэл 629,3 мянган төгрөг төвлөрүүлсэн 52,44 хувьтай байна.
Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 25,279,0 мянган төгрөг, гүйцэтгэл 562,9 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол,нэмэгдэл урамшуулалд 0 мянган төгрөг НДШ 0 мянган төгрөг зарцуулсан байна.
Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 77,945,5 мянган төгрөг , гүйцэтгэл 42,661,7 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол,нэмэгдэл урамшуулалд 31,152,0 мянган төгрөг НДШ 6,771,6 мянган төгрөг зарцуулсан ба цалин хөлс хугаандаа олгогдсон.
Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 3,409,3 мянган төгрөг, Орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,899,6 тусгай зориулалтын байгууллагын өглөг 3,176,0 нийт өглөг 6,585,4 мянган төгрөг байна.
- ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
2018 оны 01 дүгэр сарын 31-ний өдөр Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт шинжилгээ ба үнэлгээ, тогтвортой амьжиргаа-3 төслийн сургалт зохион байгууллагдаж нийт 13 албан хаагч хамрагдсан байна.
- БОЛОВСРОЛ, СОЁЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
Эрүүл мэндийн чиглэлээр:
Нийт үзлэг-225
Амбулторын үзлэг-132
Алсын дуудлага-11
Ойрын дуудлага-21
2 дугаар сард ямар нэгэн халдварт өвчин гараагүй болно.
- Хөдөлмөр, халамжийн бодлогын хүрээнд:
Сумын Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл 2 удаа хуралдаж гурав ба түүнээс дээш тооны 0-18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх болон өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг нягталж, хүнсний эрхийн бичигт хамрагдах өрхийг сонгож санал гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан 2 иргэн, жижиг зээл хамрагдсан 1 ААНэгж гэрээнд заасан хугацаанд тайлангаа өгч, татвар нийгмийн даатгалд хамрагдаж байна.
Багийн засаг дарга нарын судалгаанд үндэслэн албан байгууллагын харьяалалгүй 22 ахмад настанг бүртгэлжүүлж шинээр анкет, хувийн хэрэгтэй болгох ажил хийгдсэн.
- ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
2018 оны 02-р сарын 09-ны өдөр Баянтал сумын 2-р багийн 3 малчин өрхийн өвөлжилтийн байдал хүндэрч мал нь цасанд дарагдан 2 өдөр бэлчээрт гараагүй үхэж байна гэсэн дуудлагын дагуу Сумын Онцгой комисс хуралдаж, уг айл өрхөд туслах хороо бууцны цас цэвэрлэх ажлыг зохион байгуулж, байгууллага бүрээс 2 иргэнийг оролцуулан нийт 9 бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж ажиллаа. Мөн тус айлуудад 3 уут хивэг нэмнээ, чүдэнз, лаа бээлий зэргийг тусламжаар олголоо.
Гадны аймаг Төв аймгийн 6 сум, Дундговь аймгийн 1 сумаас 11 малчин өрхийн 329 бод, 15161 бог өвөлжиж байна. Нутгаа өвөлжиж байгаа 125 малчин мал бүхий өрхийн 52715 толгой малын өвөлжилт хүндэрч байна.
Гадны аймаг сумаас оторлож байгаа 7 малчин өрхийн бод 400, бог 10601 толгой мал вакцинжуулалтанд хамрагдаагүй байснаас 3 өрхийн 400 бод, 2200 бог малыг вакцинжуулалт хамруулсан.
Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжүүлэг, зөвлөмжийг утсаар 35 малчин өрхтэй холбогдож мэдээлэл өгсөн, 20 малчин өрхөд гарын авлага тарааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Гармуудыг шалгаж, зээрт тандалт 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Гадны аймаг суманд отроор өвөлжсөн 11 малчин өрхийн 15,490 толгой малыг сумандаа буцааж оруулхаар 16-р зөрлөгийн цагаан байшинтын нүхээр кордиор гарган 500 гаруй адууг мал эмнэлгийн үржлийн тасгийн хяналтанд дор оруулж ажилласан байна.
- ГАЗАР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮРЭЭНД:
Сумын бүх нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 02 дугаар сарын 07-нд зохион байгуулсан. Аж ахуй нэгж, иргэд оролцсон нийт 20 хүн их цэвэрлэгээ хииж 3,5 тн хог хаягдал хогийн цэгт төвлөрүүлсэн байна.
More Stories
мэдээлэл авах эх сурвалж
2024 оны 11-р сарын мэдээ
2024 оны 10-р сарын мэдээ