December 28, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Цаг үеийн мэдээ

  1. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

Засаг  даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:

2017 оны 11 дүгэр сарын 18-ны өдөр Сумын Засаг даргын нэрэмжит “Сумын аврага”  шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Нийт 12 баг оролцсон байна.

л1

Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон хэлэлцэхээр оруулсан бусад асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж ажиллаа. Уг хуралд  Засаг даргын тамгын газрын ажилчин, албан хаагчид бүгд оролцож  тэргүүлэгчдийн асуултанд холбогдох албан тушаалтнууд хариултыг өгч санал бодлоо солилцлоо.лл

  1. 2. ЭДИЙН ЗАСГЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

2017 оны 10-р сарын 30-ний байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 12,990,0 гүйцэтгэл   7,970,0  мянган төгрөг төвлөрүүлсэн 61,36 хувьтай  байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө  218,111,4     мянган төгрөг, гүйцэтгэл  211,225,0     мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол,нэмэгдэл урамшуулалд 147,969,4     мянган төгрөг НДШ   13,096,6  мянган төгрөг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө  708,414,4    мянган төгрөг , гүйцэтгэл   640,526,1  мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд  368,123,5    мянган төгрөг НДШ    36,732,4    мянган төгрөг зарцуулсан ба цалин хөлс хугаандаа олгогдсон.

Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг  17,787,9   мянган төгрөг,  Орон нутгийн төсвийн байгууллагын авлага  2,899,6 тусгай зориулалтын байгууллагын өглөг 12,314,1  нийт өглөг  30,102,0  мянган төгрөг байна.

  1. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд:

 Сумын 1 дүгээр багийн Засаг дарга болон нийгмийн бодлогын мэргэжилтэн нар 4 дүгээр сургуулийн 6, 7, 8 дугаар ангийн нийт 35 хүүхдэд “Хог хаягдлын тухай” хууль болон “Хүүхэд хамгааллын тухай” хуулиар сургалт зохион байгууллаа.

Улсын бүртгэгч нь:

Иргэний бүртгэлийн үйлчилгээг 45 иргэнд үзүүлсэн ба үүнээс шинэчилсэн бүртгэлд 8 иргэнг бүртгэж баримтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагт хүлээлгэн өгч экспорт хийгээд байна.

2017 оны 11-р сарын 22-ны байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 19 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн 34 гэрчилгээг эздэд нь олгоод байна.

Сумын иргэний бүртгэлийн үйлчилгээний 11 сарын орлого 174900 мянган төгрөг байна.

Хүн амын ердийн хөдөлгөөний 2017 оны 11 сарын мэдээ:

  • Төрсөн хүүхэд-24
  • Эцэг тогтоолт-2
  • Сумруу шилжин явсан-4
  • Багаас багт шилжин явсан-2
  • Төрсний гэрчилгээ-1
  • Амаржсан эх-24
  • Бүртгүүлсэн гэр бүл-5
  • Нас баралт-3
  • Цуцалсан гэр бүл-2
  • Үрчлэгдсэн хүүхэд-1
  • Аймаг, нийслэлээс шилжин ирсэн-61
  • Аймаг, нийслэлрүү шилжин явсан-60
  1. БОЛОВСРОЛ, СОЁЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Эрүүл мэндийн чиглэлээр:

Нийт үзлэг-401

Урьдчилан сэргийлэх үзлэг-202

Амбулторын үзлэг-199

Алсын дуудлага-18

Ойрын дуудлага-24

11 дугаар сард ямар нэгэн халдварт өвчин гараагүй болно.

“Цус эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд 17-54 насны 503  иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Төрийн өмчит болон ААН-ийн албан хаагчдыг бүрэн хамруулсан. Шинжилгээнд хамрагдаагүй 42 оюутан, хаягандаа байхгүй 76 иргэн гадаадад байгаа 16 иргэн малчин 11 иргэн үлдээд байна.

4 дүгээр сургууль:

 2017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан “Боржигон уртын дуу, морин хуур” бүсийн уралдаанд 8-11 насны ангилалд морин хуурын төрөлд тус сургуулийн 2 сурагч  1, 2 дугаар байр, 11 насны ангилалд Уртын дууны төрөлд 4-р байранд 1 сурагч  тус тус байранд шалгарч өргөмжлөлөөр шагнагдлаа.

лло

  1. Хөдөлмөр, халамжийн бодлогын хүрээнд:

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурал 1 удаа зохион байгуулагдаж 8 иргэний тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга тэргүүтэй ажлын хэсэг, аймгийн ХХҮГ-ын нийгмийн халамжийн хэлтсийн дарга, судалгааны мэргэжилтэн, сум хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэйгээр Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны хяналтын тооллогыг энэ сарын 11-15 ны өдрүүдэд зохион байгуулсан байна.  Тооллогонд сонгогдсон 12 өрх хамрагдахаас 9 өрх хамрагдаж, 2 өрх эзгүй, 1 өрх шилжсэн байна.

Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах хөтөлбөрт хамрагдсан 10 өрхөд сургалт явуулж, оны эхний байдлыг оны эцсийн байдалтай харьцуулан үнэлгээ хийлгэлээ.

Хөдөлмөр эрхлэлт:

Ажил хайгч иргэний бүртгэлд 3 иргэн бүртгүүлж, ажлын байранд зуучлал 2 бүртгэгдсэн байна.

Сул ажлын байрны 1 захиалгын зарыг мэдээллийн самбараар мэдээлсний дагуу 3 иргэн тухайн байгууллагын сонгон шалгаруулалтанд орсон байна.

  1. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Мал эмнэлэгийн хүрээнд:

Сумын хэмжээнд нийт 4 өрх болон хуц ухны суурьт  2255 хонь 765 ямаа нийт 3020 толгой малд ангилалт баталгаажуулалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн сумын нутаг дэвсгэрт нутаглаж байгаа 99 малчин өрхийн 48 тэмээ, 2188  үхэр, 39857 хонь, 37271 ямаа нийт 79364 толгой малыг 81,6л вакцин буюу 40800 тун вакцинаар вакцинжуулалтанд хамруулж 0,4 л буюу 200 тун вакцин үлдэгдэлтэй байна.

  1. ГАЗАР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮРЭЭНД:

Сумын төвд бүх нийтийн их цэвэрлэгээг 2 дахь удаагаа иргэд, аж ахуй нэгж байгууллагын дунд зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Соёлын төв, “Талын Илч” ОНӨҮГ-ын ажилтан, орон сууцны оршин суугчид оролцон ойр орчмын хогийг цэвэрлэн, ачиж  40 тонн хог хаягдлыг хогийн төв цэгт төвлөрүүллээ.

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг