December 29, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Баянтал сумын цаг үеийн мэдээ / 03 дугаар сар/

  1. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

Засаг  даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн ХХААГазраас жил бүр зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн 2018 оны 03 дугаар сарын 22-нд зохион байгуулагдаж ЗДТГазрын дарга, мэргэжилтэн хамрагдсан.

           2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтанд хамрагдаж гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцож  эрэгтэй, эмэгтэй баг тамирчид 1-р байрт шалгарч алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

  1. 2. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

2017 оны 02-р сарын 28-ны  байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 2,400,0 гүйцэтгэл   1,042,2 мянган төгрөг төвлөрүүлсэн 43,34  хувьтай  байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө  50,975,0 мянган төгрөг, гүйцэтгэл  41,238,0     мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол,нэмэгдэл урамшуулалд 28,877,4   мянган төгрөг НДШ 3,188,5  мянган төгрөг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө  168,218,1мянган төгрөг , гүйцэтгэл  127,391,3  мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол,нэмэгдэл урамшуулалд  61,911,4    мянган төгрөг НДШ 4,348,2   мянган төгрөг зарцуулсан ба цалин хөлс хугаандаа олгогдсон.

Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 1,423,9 мянган төгрөг,  Орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,899,6 тусгай зориулалтын байгууллагын өглөг 10,064,7  нийт өглөг  13,339,7 мянган төгрөг байна.

  1. БОЛОВСРОЛ, СОЁЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
  • 4-р цэцэрлэг: СӨБ-ын дунд зохион байгуулагдсан Яргуйхан– 2018 уралдаанд тус цэцэрлэгээс давхардсан тоогоор нийт 22 хүүхэд оролцлоо. Үүнээс: Гоцлол бүжгийн төрөлд “Өвөөгийн бүжиг” Б.Бямбатогтох хүрэл медаль хүртэж амжилттай оролцлоо.
  • 4-р сургууль: ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдсан Яргуй– 2018 урлагийн их наадамд нийт 52 оролцлоо. 19 хүүхэд 9 төрлөөр шагналт байр эзэлсэн.
  • Бага ангийн төрөл: Хамтлаг дуу 3-р байр
  • Хамтлаг язгуур урлаг 3-р байр
  • Уран уншлага: 2-р байр
  • Гоцлол дуу: 3-р байр
  • Гоцлол хөгжим: 3-р байрм
  • Эрүүл мэндийн чиглэлээр:

    Нийт үзлэг -158

    У/С үзлэг –92

    Жирэмсэний хяналт – 12

    Дархлаажуулалт – 18

    Нярайн эргэлт – 15  эргэсэн

    Хэвтэн эмчлүүлсэн – 21

     

    1. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

          Сумын хэмжээнд нийт 30027 хээлтэгч төллөхөөс 2018 оны 03 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 503  хээлтэгч төллөж, 432 төл бойжиж, мал төллөлт 1%-тай,  төл бойжилт 85.8%-тай, зүй бусаар хорогдсон 696 мал, нийт малын 1,4%-ийг эзэлж байна.

    ioЗүй бусаар хорогдсон малын сэг зэм устгалын ажлыг хийж дуусгасан. 9 иргэнийг өдрийн 20.000 төгрөгөөр, 3 портер машин өдрийн 50.000 төгрөгөөр дайчлан ажиллуулсан ба нийт 2.890.000 төгрөгийн зардлыг зарцуулсан.

    с

    1. ГАЗАР, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮРЭЭНД:

    2017 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газрын материалыг хийтэд зарлан мэдээлсэн. 2018 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх иргэдийн хүсэлтийг хүлээн авч сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний А/12 тоот захирамжаар шийдвэрлэн LM программ дээр кадастрын зураг хийсэн.

    1. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

    2014 оны 43-р тушаалын дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын маягтыг сумын 1,2-р багийн нийт 85 өрхөд хүргүүлж, саналыг авч байна.

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг