December 27, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Баянтал сумын Засаг дарга болон ЗДТГазарт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 2019 оны 1-р улирлын тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМЫН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ,
САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТ 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

2019.03.25                                                                                                                                Лүн

Тус сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар  31 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Сумын Засаг даргад 4 өргөдөл, Тамгын газарт 26 өргөдөл, 1 гомдол бичгээр ирснийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариуг бичгээр болон утсаар гарган мэдэгдэж, хүргүүлэн ажиллаж байна.

Нийт 30 өргөдлийг 100 хувь шийдвэрлэж, хугацаа болоогүй 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа явж байна.

Ирсэн өргөдөл, гомдлыг ангилбал:

  1. Иргэний бүртгэлтэй холбоотой – 19
  2. Ажлын байртай холбоотой – 6
  3. Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, тэтгэмж хүссэн – 2
  4. Чөлөө хүссэн – 2
  5. Бусад – 2

Ажлын байртай холбоотой 6 өргөдлийг судалж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх 3 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Ажилд орох хүсэлтэй 3 иргэний өргөдлийг судлан 1 иргэнийг ажилд томилж, 2 иргэнд ажилд авах боломжгүйг мэдэгдсэн. Эмчилгээний зардал, буцалтгүй тусламж, тэтгэмж хүссэн 2 өргөдлийг судлан 2019 оны төсөвт тусгагдсан Төрийн албан хаагчийн өндөр настны 7.786.0 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон. Чөлөө хүссэн 2 өргөдлийг судлаж цалингүй чөлөөг олгосон. Бусад асуудлаар хандсан 2 өргөдлийг судлан 1 өргөдлийг 100 хувь шийдвэрлэн, 1 гомдол шийдвэрлэх шатандаа явж байна.

Иргэний шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэлтэй холбоотой 19 өргөдөл, гомдол ирснийг 100 хувь шийдвэрлэсэн байна.

Иргэний шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэлтэй холбоотой 19 өргөдлийг ангилбал:

  • Төрсний бүртгэл – 8
  • Цахим үнэмлэх шинэ, сунгалт – 7
  • Шилжилт хөдөлгөөн – 4

Цахим сүлжээгээр, утсаар, амаар гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлт байхгүй болно.

ТАЙЛАН ХЯНАСАН:
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                         В.ГАНТУЯА

ТАЙЛАН ГАРГАСАН:
АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ                           Д.СУВД-ЭРДЭНЭ

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг