СУМЫН ЗДТГ-ЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

20992946_775655832615057_217301177207014150_n

Стратегийн үндсэн зорилтууд

Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, Санхүүжилтийн тухай хуулиар болон Тамгын газрын дотоод журмаар тогтоосон Засаг даргын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс сумын ЗДТГ нь дараахь стратегийн үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Баянтал  сумын Засаг даргын Тамгын газрын ЭРХЭМ ЗОРИЛГО нь:

Төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж мэргэшсэн төрийн албан хаагчдаар төрийн албыг бүрдүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг ил тод шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэж сумын хөгжилд дэмжлэг үзүүлэх нь манай байгууллагын эрхэм зорилго мөн.

Баянтал  сумын Засаг даргын Тамгын газрын АЛСЫН ХАРАА нь:

Иргэдийг орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлж мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн, нийтийн үйлчилгээний байгууллага болох, хүний хөгжлийн түвшингээр аймаг улсдаа тэргүүлэх, ёс суртахууны өндөр соёлтой загвар байгууллага байхыг эрхэмлэнэ.

ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛС

Сумын ЗДТГазар  нь удирдлагын дараахь эрхэмлэн дээдлэх зүйлсийг байгууллагынхаа шинэ соёлын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахын зэрэгцээ тэдгээрийг өөр хоорондоо болон бусадтай харилцан хуваалцах болно: Хууль дээдлэх, шударгаёс; Нээлттэй, илтодбайдал; Удирдлагын манлайлал; Ажлын болон түншлэлийн сайн харилцаа, итгэл, хүндэтгэл; Хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээ;   Мэргэшсэн, мэдлэг манлайлах урчадвартайтөрийналбанхаагч;Байгууллагын хөгжил, дэвшил, түүний үйл ажиллагааны үр өгөөж, үр нөлөө (бүтээмж, чанар);

 

ХОЛБОО БАРИХ
ШИЛЭН ДАНС