April 20, 2021

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2016 оны 03 дугаар хуралдааны 08 дугаар

тогтоолын …. дугаар хавсралт

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр 2016 оны орон нутгийн сонгуульд оролцсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллага, иргэн, олон нийтийн саналд үндэслэн сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг тодорхойлж байна.

Хөтөлбөрийн гол зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэн, эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч, боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэн, төрийн үйлчилгээг чанартай, хөнгөн шуурхай, ил тод хүргэхэд оршино.

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

Хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтээмжийг өсгөн, татвар төлөгчдийн хүрээг өргөжүүлж, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэн, эдийн засгийн хүндрэлийг даван туулна.

Зорилт.1.1. Сумын төсвийн байгууллагуудын санхүүгийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг багасган, хэмнэлтийг эрхэмлэнэ.

  1. Төсвийн сахилга бат, санхүүгийн хяналтын үр дүн, ил тод байдал, дотоод хяналтыг сайжруулна.
  2. Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөлтөөс авахуулаад гүйцэтгэл гарч хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй болгож, зарцуулалтын үр дүнг дээшлүүлнэ.
  3. Татвар төлөгчдийн хүрээг өргөжүүлэн, татварын орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн татварын орлогыг нэр төрөл бүрээр бүрдүүлнэ.

 

Зорилт.1.2. Бизнесийн таатай орчин бүрдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ.

  1. Тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд хүнд сурталгүй олгоно.
  2. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэн, аж ахуй нэгжийг бодлогоор дэмжиж ажиллана.
  3. ЖДҮДС, СХС-ийн зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО

Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, орон нутгийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өсөлтийг хангана.

Зорилт 2.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

  1. Орон нутгийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, мэргэжлийн байгууллага болон холбоодтой холбож хамтран ажиллана.

Зорилт 2.2. Хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангана.

  1. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, цех байгуулах үүсгэл санаачлагыг  бодлогоор  дэмжинэ.
  2. Стандартын шаардлага хангасан зоорь, агуулахыг бий болгоно.
  3. Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээнд тавих хяналтыг сайжруулна.
  4. Хэрэглэгчдийн эрх ашийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.

Зорилт 2.3. Бэлчээрийн мал аж ахуйг эрсдлээс хамгаалах, малын үйлдвэр угсааг сайжруулах, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэн ашиглалт хамгаалалтыг сайжруулна.

  1. Ямааг ноолуур, махны чиглэлээр, хонь, үхрийг махны чиглэлээр үржүүлж, ашиг шимийг дээшлүүлнэ.
  2. Тэжээлийн ургамал тариалалтыг бодлогоор дэмжих
  3. Бусад аймаг сумдуудтай хадлан авах талбайн гэрээ хийх
  4. Хадлан, гар тэжээлийн үйлдвэрийг нэмэгдүүлэх бодлогоор дэмжих
  5. Сайн чанарын хээлтүүлэгч шинээр бойжуулах, сайжруулагчаар ашиглах
  6. Малчин өрх бүрийг сүргийн зористой бүтэц, арга зүйгээр хангаж бэлчээрийн талхлалтыг бууруулах
  7. Зайлшгүй шаардлага бүхий бэлчээрийн талбайд шинээр худаг гаргах, хортон мэрэгч устгах, нөхөн сэргээх

Зорилт 2.4. Эрчимжсэн аж ахуйг дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

  1. Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, гахай, шувууны аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд аж ахуй нэгжийг бодлогоор дэмжинэ.

Зорилт 2.5. Мал эмнэлгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, малын халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

  1. Мал, амьтны ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн дагуу хэрэгжүүлнэ.
  2. Шинээр гарч байгаа халдварт өвчний тандалт, судалгааг хийнэ.
  3. Мал эмнэлгийн нэгжийг дэмжиж, малын эм тарианы зохистой хэрэглээг нэвтрүүлж, хяналт тавина.

Зорилт.2.6. Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

  1. Усалгаатай газар тариаланг хөгжүүлж, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлнэ.
  2. Хүлэмжийн аж ахуйг дэмжиж, ургацыг нэмэгдүүлнэ.
  3. Чацаргана болон бусад жимс, жимсгэнэ тариалахыг дэмжинэ.
  4. Хадлан бэлтгэх, Тэжээлийн ургамал тариалахыг бодлогоор дэмжинэ

Зорилт. 2.7. Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

  1. Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, борлуулалтыг бодлогоор дэмжинэ.

Зорилт.2.8. Газар зохион байгуулалтын менежментийг сайжруулж, газар олголтыг эрчимжүүлнэ.

  1. Иргэнд газар өмчлүүлэх ажлыг хуулийн хугацаанд хэрэгжүүлнэ.
  2. Сумын төвийн гудамж талбай, албан байгууллага, айл өрхийг хаягжуулна.
  3. Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлана.
  4. Орон нутгийн хилийн цэсийг тэмдэгжүүлнэ.

Зорилт.2.9. Суурин газрын дэд бүтцийг  нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, хот тохижилтыг сайжруулна.

  1. Айл өрхүүдийг цэвэр ус, бохирын шугам сүлжээнд холбох ажлын судалгаа шинжилгээг хийнэ.
  2. Сумын төвийн нийтийн эзэмшлийн орон сууцуудыг ашиглалтад оруулах, гэрээний биелэлтийг хангуулах.
  3. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулна.
  4. Сумын хог хаягдлын менежментийг сайжруулна.
  5. Сумын төвлөрсөн хогийн цэгт ландфилл технологийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
  6. Сумын иргэдэд гражийн зориулалтаар олгосон газарт стандартад нийцсэн граж барих ажлыг дэмжинэ.

Зорилт.2.10. Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангана.

  1. Сумын төв, төмөр замын хэсэг, зөрлөгийн усан хангамжийн эх үүсвэрт усны чанар сайжруулах, халдваргүйжүүлэх төхөөрөмжийг засварлаж ашиглалтанд оруулна
  2. Сумын усан хангамжийн эх үүсвэрт өргөх станц, усан сан байгуулна.
  3. Гэр хорооллын ус түгээх байрыг шинээр барьж, засварлана.

Зорилт.2.11. Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг өргөтгөж, орон нутагт өндөр хурдны сүлжээг нэвтрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлнэ.

  1. Сумын төвийг өндөр хурдны шилэн кабельд бүрэн холбож, мэдээлэл, харилцаа, холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
  2. Үүрэн холбооны оператор G-MOBILE-ийн сүлжээг суманд оруулах

Зорилт.2.12. Цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж,  хэвийн үйл ажиллагааг хангана.

  1. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох ажлыг бодлогоор дэмжинэ.

Зорилт. 2.13. Орон нутгийн чанартай авто замын сүлжээг өргөтгөж, засварлана.

  1. Ерөнхий төлөвлөгөөний дагуу сумын төвд авто зам тавьж, авто замын сүлжээг өргөтгөнө.
  2. Сумыг улсын чанартай босоо тэнхлэгийн авто замтай холбоно.
  3. Сумын нийтийн эзэмшлийн талбайд явган болон авто зам, зогсоол, гэрэлтүүлгийн ажлыг үргэлжлүүлнэ.
  4. Орон нутгийн явган болон авто замын засвар арчлалтыг сайжруулна.

ГУРАВ. НИЙГМИЙН БОДЛОГО

Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ядуурлыг бууруулна.

Зорилт.3.1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулан, оношилгоо үйлчилгээний  чанар хүртээмжийг  нэмэгдүүлнэ.

  1. Сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  2. Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  3. В, С вирус, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, хорт хавдар зэрэг өвчнүүдийг эрт илрүүлж, өвчлөлийг бууруулна.
  4. Зорилтод бүлгийн иргэдийг жилд нэг удаа нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулж, илэрсэн өвчлөлийн түвшинг бууруулна.
  5. Төмөр замын зөрлөг, хэсгүүдэд урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг жилд 2 удаа үзүүлнэ.

Зорилт.3.2. Цэцэрлэг,сургуулийн сурах орчин нөхцөл болон боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулна.

  1. Сургуулийн спорт заалыг шинэчлэн засварлах, стандартад нийцүүлэх, хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгийн гадна тоглоомын талбай, сургуулийн биеийн тамирын гадна талбайг тохижуулна
  2. Сумын Засаг даргын нэрэмжит математик, монгол хэл, гадаад хэлний олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
  3. Аймаг болон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан багш, сурагчдыг сумын Засаг даргын нөөц сангаас урамшуулах систем бий болгох
  4. Сургуулийн сурагчдын ширээ сандлыг үе шаттайгаар шинэчлэнэ
  5. Боржигон өв соёлоо хадгалсан 12 жилийн сургуультай болох асуудлыг шийдвэрлүүлнэ.
  6. Сургуулийн дотуур байрыг засварлана.
  7. Сургуулийн 5 давхарыг засварлана.
  8. Цэцэрлэг, сургуулийг сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангана.
  9. Хувийн хэвшлийн цэцэрлэг шинээр байгуулахыг бодлогоор дэмжинэ.
  10. Их дээд сургуулийн салбар сургуулийг орон нутагтаа байгуулах ажлыг бодлогоор дэмжинэ.
  11. Насан туршийн боловсролд хамрагдах судалгааг гаргаж хамруулах

Зорилт.3.3. Соёл, урлагийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

  1. Сумын соёлын төвийн байрыг засварлаж, шинэ байр барина.
  2. Соёлын төвийг цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбоно.
  3. Сумын номын санг цахимжуулна.
  4. Орон нутаг судлах танихмын фондыг баяжуулах ажлыг бодлогоор дэмжинэ
  5. Түүх соёлын дурсгалт газруудын хадгалалт хамгаалалтыг сайжруулна.
  6. Сумын соёлын төвийн материаллаг баазыг бэхжүүлнэ.
  7. Боржигин өв соёл, уртын дуу, морин хуурын сургалт, сурталчилгааг эрчимжүүлнэ.

Зорилт.3.4. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцлийг бүрдүүлж, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.

  1. Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг бодлогоор дэмжинэ.
  2. Нийтийн биеийн тамирын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна.
  3. Ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн нийтийн биеийн тамирын фитнестөв байгуулах ажлыг бодлогоор дэмжинэ.

Зорилт.3.5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулна.

  1. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлж ажилгүйдлийг буруулна.
  2. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилчдын хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулна.

Зорилт.3.6. Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэн, ядуурлыг бууруулна.

  1. Зорилтот бүлэгт чиглэсэн аймгийн дэд хөтөлбөрийг суманд хэрэгжүүлнэ
  2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн танхимтай болгоно.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулна.
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
  5. Орон нутгийн онцлогт тохируулан иргэдийн амьжиргааны түвшинг тогтоох хөтөлбөр
  6. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургалтанд хамруулах
  7. Малжуулах төслийг хэрэгжүүлнэ.

Зорилт.3.7. Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийг дэмжсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  1. Гэр бүл, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлнэ.

 

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалан, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чадавхийг бий болгоно.

Зорилт.4.1. Цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлнэ.

  1. Цаг агаарын урьдчилсан мэдээ, дулаан хүйтний улирлын төлөв, тойм, аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээг иргэдэд хурдан шуурхай хүргэж, мэдээ мэдээллийг хялбар авах боломжийг бүрдүүлнэ.

 

Зорилт.4.2. Ногоон бүс, ойн зурвас байгуулах, газрын хөрсийг нөхөн сэргээх замаар байгаль орчны доройтлыг сааруулна.

  1. Сумын залуучуудын соёл амралтын хүрээлэнг цэцэрлэгт хүрээлэн болгон зохион байгуулна.
  2. Хуримтлагдсан хур хог хаягдал, туурь балгасыг цэвэрлэж нөхөн сэргээнэ.

Зорилт. 4.3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалж, зохистой ашиглана.

  1. Сумын ундны усны эх үүсвэрийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, хамгаалалтын горимыг мөрдүүлнэ.

Зорилт.4.4. Байгаль орчныг хамгаалж, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглан, ашиглалтыг сайжруулахад олон нийтийн оролцоог хангана.

  1. Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх аймгийн хөтөлбөрийн суманд хэрэгжих боломжтойг хэрэгжүүлнэ.
  2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлж, менежментийг хэрэгжүүлнэ.
  3. Байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжинэ.
  4. Ногоон байгууламж бий болгоход, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ, хяналтыг сайжруулна.
  5. Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.
  6. Байгаль орчны мониторинг, судалгаанд үндэслэн байгалийн нөөцийг хамгаална.
  7. Төмөр замын баруун талын бохир усны хаягдлыг хашаажуулах, хяналт тавих

Зорилт.4.5. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, менежментийг боловсронгуй болгож, материаллаг баазыг бэхжүүлнэ.

  1. Аяллын маршрутыг тогтоож түүх, соёлын өвийг сэргээж, хамгаална.
  2. Аяллын маршрутын дагуу түр буудаллах цэгүүдийг тогтооно.

 

ТАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

 

Иргэдийн амгалан тайван амьдрах орчинг бүрдүүлж, тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн төрийн албыг чадавхижуулан, ил тод, нээлттэй, шударга, эрх тэгш, авлига, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэн, хууль дээдэлсэн засаглалыг бэхжүүлнэ.

Зорилт.5.1. Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлнэ.

  1. Төрийн албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөл, мэргэжил, ур чадварыг дээшлүүлж, чадавхижуулна.

Зорилт.5.2. Төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган,  төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэнэ.

  1. Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  2. Сумын 2-р багийн төвийн байрыг бариулна
  3. Багийн засаг дарга нарыг унаажуулах
  4. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгүүдийн ашиглалт хамгаалалтыг сайжруулна.
  5. Төрийн архивын хадгалалт, хамгаалалтын нөхцлийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
  6. Төрийн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.
  7. Жендерийн тэгш байдлыг хангана.
  8. Олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа иргэн аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжин ажиллана.

Зорилт.5.3. Иргэдийн амгалан тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.

  1. Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх олон нийтийг хамарсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  2. Цэргийн болон улсын дайчилгааны даалгаврын хэрэгжилтийг сайжруулна.

 

ХОЛБОО БАРИХ
ШИЛЭН ДАНС