August 6, 2020

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Баянтал сумын өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн тайлан

Тус сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 461 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Сумын Засаг даргад 44 өргөдөл, Тамгын газарт 417 өргөдөл, гомдол бичгээр ирснийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж, хариуг бичгээр болон утсаар гарган мэдэгдэж хүргүүлэн ажиллаж байна.

Нийт 458 өргөдөл, гомдлыг 100 хувь шийдвэрлэж, хугацаа болоогүй 3 өргөдөл шийдвэрлэх шатандаа явж байна.

Ирсэн өргөдөл, гомдлыг ангилбал:

  1. Газар хүссэн болон газрын маргаантай холбоотой –10
  2. Иргэний бүртгэлтэй холбоотой –364
  3. Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, тэтгэмж хүссэн – 15
  4. Ажлын байртай холбоотой – 37
  5. Чөлөө хүссэн – 6
  6. Хуц, ухна маллахыг хүссэн – 2
  7. Хүнсний талонд хамрагдах – 2
  8. Орон байр хүссэн – 1
  9. Өвс, тэжээл зээлээр авахыг хүссэн – 10
  10. Асран хамгаалагчаар тогтоолгох, итгэмжлэлийн хугацаа сунгуулахыг хүссэн –  2
  11. Бусад  – 12

   Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших 2, газар тариалангийн зориулалтаар газар эзэмших 2, нийт 4 өргөдлийг судалж 2 иргэнд олгохоор болж, 1 иргэнд энэ жилдээ олгох боломжгүйг мэдэгдэж, 1 иргэний хүсэлт газрын дуудлага худалдаагаар дахин оролцох болж шийдвэрлэх шатандаа явж байна. Мөн газрын гэрчилгээ солих, дахин авах болон газрын бусад асуудлаар хандсан 6 өргөдлийг 100 хувь шийдвэрлэсэн. Эмчилгээний зардал, буцалтгүй тусламж, тэтгэмж хүссэн 15 өргөдлийг судлан 1.900.0 мянган төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлсэн. Чөлөө хүссэн 6 өргөдлийг судалж 6 албан тушаалтанд цалинтай болон цалингүй чөлөөг тус тус олгосон.

   Ажлын байртай холбоотой 37 өргөдлийг судалж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх 7 албан хаагчийг чөлөөлж, ажилд орох хүсэлтэй 30 өргөдлийг судлан 12 иргэнийг томилж, 18 иргэнд одоогоор ажилд авах боломжгүй байгааг мэдэгдсэн. Өвс, тэжээл зээлээр авахыг хүссэн 10 өргөдлийг судлаж холбогдох мэргэжилтэнд шилжүүлэн өвс, тэжээлийг олгох ажил хийгдсэн. Хүнсний талонд хамрагдах хүсэлтэй 2 иргэний өргөдлийг хүлээн авч судлан холбогдох мэргэжилтэнд шилжүүлж, хүнсний талонд хамруулсан. Асран хамгаалагчаар тогтоолгох, итгэмжлэлийн хугацаа сунгуулахыг хүссэн 2 өргөдлийг судалж, асран хамгаалагчаар тогтоож, итгэмжлэлийн хугацааг 3 жилээр сунгасан сумын Засаг даргын захирамж гарсан. Мөн орон гэр хүссэн 1 өргөдлийг судлан шийдвэрлэх боломжгүй байгааг мэдэгдсэн. Бусад асуудлаар хандсан 12 өргөдлийн 10 өргөдлийг 100 хувь шийдвэрлэж 2 өргөдөл шийдвэрлэх шатандаа явж байна

Иргэний шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэлтэй холбоотой 364 өргөдөл, гомдол ирснийг 100 хувь шийдвэрлэсэн байна.

Иргэний шилжилт хөдөлгөөн, улсын бүртгэлтэй холбоотой 364 өргөдлийг ангилбал:

  • Төрсний бүртгэл/ нөхөн бүртгэл – 20
  • Гэрлэлт/ цуцлалт – 7
  • Эцэг тогтоолт – 5
  • Гэрчилгээ дахин олголт –15
  • Бусад –43
  • Цахим үнэмлэх дахин, шинэ, сунгалт – 90
  • Газар өмчлөлт – 33
  • Шилжилт хөдөлгөөн – 151

Цахим сүлжээгээр, утсаар, амаар гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлт байхгүй

болно.

ТАЙЛАН ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    В.ГАНТУЯА

ТАЙЛАН ГАРГАСАН:

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ                                  Д.СУВД-ЭРДЭНЭ

 

ХОЛБОО БАРИХ
ШИЛЭН ДАНС