Эрүүл агаар өдөрлөг зохион байгуулагдлаа.

10-Р САР 29, 2017
САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХААСАН
41 МЭДЭЭГ ҮЗСЭН

2017.09.16-01АЗДТГазар, ХХҮГазар, Ахмадын хороо хамтран Олон улсын ахмадын өдрийг угтан “Ахмадаа хүндэлье” сарын аяны хүрээнд аймгийн ахмадуудын дунд “Эрүүл агаар” өдөрлөгийг 2017 оны 09 сарын 16-ны Сүмбэр сумын 4-р багийн төвд зохион байгууллаа.

Сүмбэр сумын 2-р багийн 5 ахмад аймгийн Ахмадын өргөөнөөс Сүмбэр сумын 4-р багийн төв рүү явган алхсан бөгөөд өдөрлөгийн үйл ажиллагааг аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Данзансодов нээн үг хэлж, Ахмад настны тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан журмуудын талаар танилцуулга хийсэн юм.

Өдөрлөгт 200 гаруй ахмад оролцож, нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрөөж, спортын болон танин мэдэхүйн тэмцээн уралдаанд нөхөрсгөөр өрсөлдсөнөөс дартсны тэмцээнд 80 орчим ахмад оролцож

1-р байранд Сүмбэр сумын 3-р багийн ахмад Г.Насантогтох

2-р байранд: Сүмбэр сумын 3-р багийн ахмад С.Цэрэн

3-р байранд: Сүмбэр сумын 5-р багийн ахмал С.Алтангэрэл,

Танин мэдэхүйн АХА тэмцээнд 100 гаруй ахмад оролцож

1-р байранд: Баянтал сумын ахмад Л.Жаргалсайхан

2-р байранд Сүмбэр сумын

3-р байранд Сүмбэр сумын 2-р багийн ахмад Ц.Данзансодов нар тус тус шалгарлаа.

Мөн “Боржигин цуурай” хамтлаг хөг нийлүүлэн дуулж ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хөгжмийн хэмнэлд ахмадууд хөл нийлүүлэн бүжиглэж, нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрүүллээ.

2017.09.13-02

САНАЛ, ХҮСЭЛТ АВАХ ЦОНХЫГ ХААСАН БАЙНА.

ХОЛБОО БАРИХ
ШИЛЭН ДАНС
САЙН БАЙНА УУ
Menu - 4