Баянтал сум 2023 оны 08 сарын 23 ны өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан болж, Сумын Засаг даргаас өргөн барьсан 5 асуудлыг хэлэлцэж, 1 асуудлыг хойшлуулж, 4 асуудлыг дэмжиж баталсан байна. Тухайлбал
- Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр өөрчлөлт оруулах газрууд
- Амьжиргаа дэмжих зөвлөлийг шинэчлэх тухай санал
- Сумын 2024 онд Баянтал сумын 30 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах санал
- 2023 оны төсөвт нэмэлт тодотгол хийх
- Сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр өөрчлөлт оруулах асуудлыг хуралдааны өмнөх өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хэлэлцүүлгийн хойшлуулахаар шийдвэрлэж, сумын амьжиргаа дэмжих зөвлөл, 2023 оны төсөвт нэмэлт тодотгол, Сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл сонгон шалгаруулах тов тогтоох асуудлыг шийдвэрлэлээ.
2023 оны төсөвт нэмэлт тодотгол хийх асуудлыг хүрээнд Орон нутаг хөгжил санд 71 сая төгрөг нэмж батлагдсаныг 2024 онд хийгдэх ажлын зураг төсөв, Наадмын талбайн өргөтгөлийн үргэлжлэл, Агропаркийн талбайд худаг гаргахаар 3 санал оруулсныг дэмжин баталсан байна.
Та дараах холбоос дээр дарж үзнэ үү ” 2023 оны төсөв тодотгол ”
Сумын Засаг даргын тамгын газар
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
2024 оны тендерийн урилга, төлөвлөгөө