May 20, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Баянтал сумын Лүн багт байрлах орон сууц эзэмшигч, өмчлөг нартай уулзалт зохион байгууллаа.

 Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Нээлттэй Говьсүмбэр хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хуучин зөвлөлт холбоот улсын цэргийн анги байрлаж байсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын лүн багт байрлах 101, 102, 103, 104 дүгээр байрны ашиглалтыг сайжруулах зорилгоор Аймгийн Засаг даргын 2023 оны А/333 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгээс тус байрнуудын орцыг худалдан авсан иргэд, хуулийн этгээдтэй хийх уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад  ажлын хэсгийн дарга аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нэргүйцэцэг, Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн дарга Э.Ууганбат, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтанцэцэг нар оролцож, орц эзэмшигч иргэдээс 18 хүний төлөөлөл оролцсон.

Уулзалтын зорилго нь Аймаг, орон нутгаас Орон нутгийн өмчийн газрын худалдан авагчидтай байгуулсан 2012 оны “ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ”-нд хяналт тавьж, гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх бөгөөд дараах асуудлуудыг иргэдэд танилцуулан, хэлэлцүүлгийг хийсэн.

Тухайлбал: Баянтал суманд байрлах хуучин зөвлөлт холбоот улсын үед ашиглагдаж байсан 4 байрыг Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 2008 оны 3 сарын 19-ний өдрийн “Хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолоор Баянтал сумын 1 дүгээр багт байрлалтай 101, 102, 103, 104 дүгээр байрыг дуудлагын худалдаагаар худалдахаар жагсаалтыг баталсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2008 оны А/89 дүгээр захирамжаар дуудлагын худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэн, дуудлагын худалдааг 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдөр явуулж, Орон нутгийн өмчийн газраас дуудлагын худалдааны ялагчтай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, иргэдэд “Өмчлөх эрхийн гэрчилгээ” олгосон байдаг.   Орон нутгийн өмчийн газраас худалдан авагчидтай шинэчилэн байгуулсан 2012 оны “ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ”-ний хэрэгжилт болон гэрээний 3.6-д заасан аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам болох дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд худалдан авагч засварлан ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцож гэрээлсэн байна.  Аймаг, сумаас 2013-2014 онуудад ОНХСангийн хөрөнгө оруулалтаар дээрх 4 байрны гадна  төв магистрал дулаан, цэвэр бохир ус, цахилгааны шугам сүлжээг бүрэн шийдвэрлэсэн. Гэтэл дэд бүтцийг шийдвэрлээд 10 жил өнгөрсөн байхад худалдан авагч тал орцыг засварлан, ашиглалтанд оруулаагүй байна.  Хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн зүйлийг оролцогч нараас саналаа илэрхийлсэн.Үүнд:

  1. Байрны дэд бүтцийг шийдвэрлэгдсэн талаар мэдээлэл хомс байна.
  2. Зах зээл буюу худалдан авагч байна уу. Хөрөнгө оруулаад царцаах уу
  3. Анхны гэрээлэгч өөрчлөгдөж, дамжуулан худалдсан
  4. орц, байр, давхар г.м өмчлөгч, эзэмшигч байгаагаас засвар хийхэд техникийн давхар, дээвэр, гадна пассатыг яаж хамтрах уу
  5. Дулааны нөөц хүрэлцээ эсэх,
  6. Бусад өмчлөгч, эзэмшигчтэй хэрхэн холбогдох вэ г.м  асуудлыг хөндөж тайлбар авсан.
  • Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага болон цаашид орцыг засварлан ашиглалтанд оруулсанаар зах зээлийн эргэлтэнд орох боломж, цаашид хэрэгжих МААШУЭПарк төсөл, Хийн хоолойн төсөл, Цэргийн ангийн шилжин байрлах тухай төсөл болон обьектуудын хэрэгжилтийн талаар,
  • Орон нутгийн өмчийн газрын Ахлах мэргэжилтэн Х.Алтанцэцэг 2012 оны “ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ”-ний хэрэгжилт болон гэрээний 3.6-д заасан аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам болох дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд худалдан авагч засварлан ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцож гэрээлсэн байдаг гэтэл дэд бүтцийг шийдвэрлээд 10 жил өнгөрсөн байхад худалдан авагч тал орцыг засварлан, ашиглалтанд оруулаагүй байгаа нь гэрээний үүргийг биелүүлээгүйд тооцож, мөн гэрээний 4.3, 5.1-т заасан өмчлөх эрхийн талаар хуулийн хүрээнд танилцуулга хийсэн.
  • Төгсгөлд нь ажлын хэсгийн дарга аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар: Аймгийн Засаг даргын 2023 оны А/333 тоот захирамж болон ажлын хэсгийн үүрэг, аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, орц эзэмшигч нарын гэрээний үүрэг, оролцоо, өмчлөгч орцыг засварлан ашиглалтанд оруулах хэрэгцээ, шаардлага танилцуулж, орц эзэмшигч иргэд, хуулийн этгээдэд орцыг 1 жилийн хугацаанд засварлан, ашиглалтанд оруулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг