МЭНДЧИЛГЭЭ
Боржигон түмний өлгий Говьсүмбэр аймгийн Баянталчууд та бүхнийхээ болон эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа түмэн олныхоо амрыг эрэн мэндчилье.
Та бүхэнтэйгээ мэдээллийн эрин зууны хөгжлийн үр дүн болсон цахим орон зайд уулзаж мэдээлэл харилцан солилцож, ажил амьдралын туршлагаа хуваалцах болсондоо баяртай байна.
2020 онд явагдсан нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 8 дахь удаагийн сонгуулиар түмэн олныхоо итгэлийг хүлээн сонгогдсон, ИТХ-ын төлөөлөгчид бид төрийн байгууллага болох Засаг дарга түүний Тамгын газартайгаа хамтран сумын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг ард иргэдийнхээ идэвхитэй оролцоонд тулгуурлан шийдвэрлэж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцлийг хангахаар чармайн ажиллаж байна. Та бүхэн сумынхаа ИТХ түүний ажлын алба, төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллаж, сум орон нутгаа хөгжүүлэх, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуугынхаа ажлыг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Та бүхэндээ эрүүл энх байж, элбэг хангалуун амьдрахын ерөөл дэвшүүлье.