Баянтал сумын малчин өрхийн түвшинд 198 тн өвс, 15 тн ногоон тэжээл, 155 тн үйлдвэрийн тэжээл, 8 тн гар тэжээл бэлтгэсэн бол 2023 онд сумын нөөцөд 15 тн өвс, 2.5 тн малын тэжээл бэлэн нөөцөлсөн байна. 2023 -оос 2024 оны өвөлжилт хүндэрч байгаа нөхцөл байдлаас урьд жилүүдтэй харьцуулбал нилээн хүйтэн, цас ихтэй байгаа бөгөөд сумын нийт нутгийн хамарсан 100 хувь цасан бүрхүүлтэй байна. Цасны зузаан 10-30 см байгаа бол олон давтамжтай орж, шуурснаас нягтарч өвөлжил хүндэрч эрсдэлтэй ангилалд ороод байна. Нийт 42 өрхийн 26091 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 37030 толгой мал Сүмбэр, Шивээговь сум, Дундговь аймгийн Цагаан дэлгэр, Баянжаргалан, Говь Угтал, Дэрэн, Төв байгийн БАянцааг, Баян, Хэнтий аймагт тус тус оторлож байна. Цаашид цасны зузаан нэмэгдэж их эрсдэлтэй ангилал руу орох төлөвтэй байна. дээрх оторт явсан өрхөд өндөр настан 5, 0-5 насны хүүхэд 20, хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэн байна. Цаг агаарын хүнд нөхцөлд байгаа малчдад туслах аяныг өрнүүлж, аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр үнэ төлбөргүй өвс, тэжээлийг малчин, мал бүхий иргэдэд олгоод байна. Тухайлбал аймгийн нөөцөөс 545 боодол өвс, 279 шуудай тэжээл нэмж бэлтгэн малчин өрх тус бүрт 10 боодол өвс, 2 шуудай тэжээл, мал бүхий иргэдэд 5 боодол өвс, 1 шуудай тэжээлийг үнэ төлбөргүй олгох ажил үргэлжлэн хийгдэж байна.
- Одоогийн байдлаар 40 малчин өрхөд 400 боодол өвс, 80 шуудай хивэг, 30 мал бүхий өрхөд 150 боодол өвс, 30 шуудай тэжээл олгоод байна. Мөн Улаан загалмай нийгмэлэг, Онцгой комиссоос 10 өрхөд дэмжлэг үзүүлсэн байна. Мөн Улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр 2,5 тн тэжээлийг худалдан борлуулж байна.
- Малчиддаа туслая аяны хүрээнд аймгийн Тагнуулын газраас 200,0 мян. төгрөг, Цэцэрлэгээс 420,0 мян. төгрөг, сумын Засаг даргын Тамгын газар 570,0 мян. төгрөг тус тус цугларсан. Малчдад бодит дэмжлэг болгон бинзен шатахуунаар дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
- Сумын Онцгой комиссоос санаачлан дальпуу татаж, цас хагалж зам гаргах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд сумын Засаг даргын орлогч Э.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг нийт 140 км зам гарган ажиллаж байна. Тус дальпууг суманд үйл ажиллагаа явуулдаг Ган хүдрийн хүрд ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, малчдад туслах аянд нэгдсэн. Сумын дугаар ангийн нөөцөөс зил 131 автотээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж, сумын Онцгой комиссын зардлаас шатахууныг нь шийдвэрлэн ажиллаж байна.
- Цасанд боогдсон, суусан, сураггүй болсон гэх мэдээллээр сумын онцгой комиссын гишүүд тухай бүр шуурхай ажиллаж байна.
Нийт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.