2024 оны Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл бүртгэх тул иргэн та цэргийн шинэчилсэн бүртгэлээ хийлгэнэ үү.
Цэргийн шинэчилсэн бүртгэлд дараах иргэд хамрагдана:
1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 18-50 нас:
18-50 насны байлдагч, ахлагч, түрүүч / цэргийн алба хаасан эрчүүд/
55 хүртэлх насны Дунд офицер
60 хүртэлх насны ахлах офицер
2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн:
18-50 насны /цэргийн алба хаагаагүй эрчүүд/
18-50 Цэргийн чухал мэргэжилтэн бүхий эмэгтэйчүүд
Та цэргийн шинэчилсэн бүртгэлд ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ үү.
Үүнд:
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Иргэний үнэмлэх
Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Мөн цахимаар E-Mongolia гар утасны апп болон https://e-mongolia.mn/Home веб хаягаар хамрагдаж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80630003 утсаар авна уу.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.