Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р багт байрлах 480 айлын орон сууц болох 101, 102, 103, 104 дүгээр байрны орцыг анх худалдан авсан иргэд, хуулийн этгээдтэй орцны засвар үйлчилгээг хийж ашиглалтанд оруулах нөхцөлтэйгээр харилцан тохиролцон худалдсан. Уг гэрээний 3.6-д аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам болох дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд худалдан авагч засварлан ашиглалтанд оруулахаар гэрээлсэн. Гэтэл дэд бүтцийг шийдвэрлэснээс хойш 10 гаруй жил болсон байхад засварлан ашиглалтанд оруулаагүй байна.
Орон нутгийн өмчийн газрын худалдан авагчидтай байгуулсан 2012 оны “ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ”-нд хяналт тавьж, гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Ажлын хэсэг энэ асуудлын хүрээнд иргэд, хуулийн этгээдтэй 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд уулзалт хийж, гэрээ шинэчлэн байгуулах тул хүрэлцэн ирнэ үү. / Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.6, 43.7/
Холбогдох мэдээллийг: Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр, 99121764
Баянтал сумын ЗДТГазар
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.