November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

” Сонсъё, дэмжье, хамгаалъя” өдөрлөг зохион байгуулагдлаа.

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөрт зориулсан ” Сонсъё, дэмжье, хамгаалъя” өдөрлөгийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс, Баянтал сумын ЗДТГ, ЕБСургуультай хамтран ЕБС-н эмэгтэй сурагчдын дунд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд:
Аймгийн цагдаагийн хэлтэсээс
– Хүүхэд хамгааллын тухай хууль
– Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь,
– Үе тэнгийн дээрэлхэлт зэрэг сэдвээр сургалт мэдээлэл хийж бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгын хүрээнд зохиогдсон “Улаан гэрэл, улаан бөмбөлөг” дууг сурагчдад зааж сурталчиллаа.
Сумын ЗДТГ-н мэргэжилтэн М.Бодь-гэрэл
– Хүчирхэг охид сэдвээр танилцуулга мэдээлэл хийж зөвлөмж гарын авлага тараасан.
Мөн тус арга хэмжээний үеэр оролцогчид Соёлын төвийн музей болон номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, хөгжөөнт буухиа тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг