November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

2023 оны намрын ээлжит цэрэг татлага зохион байгуулагдаж байна.

Сумын хэмжээнд хугацаат цэргийн албаны цэрэг татлага 2023 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 09 цагт сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ. Цэрэг татлагаар цэргийн насны 18-25 насны иргэд, өөр аймаг орон нутагт амьдарч байгаагаас үл хамааран бүгд хамрагдана.

Ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэхийг анхаарна уу.

1. Цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх
2. Оюутан сурагч сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт
3. Гадаадад сурч амьдарч байгаа иргэд гадаадад түр оршин суугчийн үнэмлэх эсвэл хил хамгаалах байгууллагын лавлагаа
4. Зарлан дуудах хуудас
5. 2 хувь цээж зураг
Жич: Цэрэг татлагын өдөр багийн Засаг дарга нар тодорхойлолт гаргах боломжгүй тул цэрэг татлагын өмнөх өдөр ирж багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн байгууллагын тодорхойлолт, Анкет бөглөж цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг бүрдүүлсэн байна.
Цэрэг татлагат ирээгүй иргэдийг хуулийн байгууллагад шилжүүлж хариуцлага хүлээлгэх болно
ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг