November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Нохой, муур устгалын ажил зохион байгууллаа.

Жил бүр устгал сумаас зохион байгуулдаг ч эзэнгүй нохой, муурын тоо буурахгүй байна. Тухайлбал 8 сард айлын мал руу дайрсан мэдээллийн дагуу малчидтай хамтран багийн Засаг дарга аюулгүй болгох арга хэмжээг авч байсан. Манай аймагт тухайн чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй иргэн, байгууллага байхгүйгээс бусад зэргэлдээ сумуудтай хамтран зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч, гол төлөв хавар намартаа зохион байгуулж, ирсэн. Энэ жил иргэн Б.Будтай нохой, муур устгах ажлын гэрээ байгуулан ажиллаж, хавар буюу 2023.04.05-ний өдөр эзэнгүй 52 нохой, 5 муур, 2023 оны 9  сарын 14-ны өдөр 27 нохой, 5 муур устгалд оруулсан байна. Эзэнгүй  нохой, муур элбэгших нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй юм. Иймд нохой, муур тэжээх сонирхолтой иргэд үржлийг хянах шаардлагатай байна.

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг