Тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын ЗДТГазар, аймгийн БОАЖГазраас санаачлан Ойн газраас хэрэгжүүлж буй сумын төвийн салхин дээд талд ойн зурвас байгуулж байна. Тус зурвас газрын хамгаалалтын хашааг дайрч хөндлөн хойноос урагш чиглэлд 2-3 зэрэгцээ маршрутын бус замууд гарсан байсныг хаасан тул зорчих хөдөлгөөн хийхдээ та бүхэн байгаль орчныг хамгаалах үйлсийг дэмжин зөв маршрут замыг сонгож, тойрч зорчихыг анхааруулж байна. Ойн зурвас байгуулах ажил бүрэн дуусаагүй бөгөөд гүйцэтгэгч байгууллагад зөвлөмж, шаардлагыг хүргүүлсэн болно. Анхааруулга тэмдгийг урьдчилан сэргийлэх зорилгоор “ойлгогч тууз”-ыг сумын Засаг даргын тамгын газраас байршуулаад байна.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.