November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ..

Мал, амьтны эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчин эмгэгээс сэргийлэх, цаашилбал нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах их үйлсийн эзэд болсон Мал эмнэлгийн салбарынхан өдгөө түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ.  100 жилийн ойн Баярын хурлын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, ГСА-ийн мал эмнэлэг үржлийн албаны дарга асан Монгол улсын малын гавьяат эмч Д.Ундрага, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн захирал С.Тэсхуяг, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр, Шивээговь сумын Засаг дарга Ч.Сугармаа болон мал зүйч, малын эмч,Улс, аймгийн аварга малчид оролцлоо. Энэ үеэр 30 гаруй малын эмч, мэргэжилтэнд төрийн дээд шагнал болон салбарын шагнал гардууллаа. Тухайлбал Баянтал сумаас Хүнс, Хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан цол, тэмдгээр  4 хүн, Говьсүмбэрийн төлөө хүндэт тэмдгээр 1 хүн, Мал эмнэлгийн ерөнхий газрын хүндэт өргөмжлөлөөр 1 хүн, Сумын Засаг даргын Жуух бичгээр 2 хүн шагнагдлаа. Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, шагнагдсан та бүхэндээ  эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

  1. ХХААЯамны тэргүүний ажилтан цол, тэмдгээр:
  • Ж:Батсүрэн “Лүн” багийн малчин
  • П.Баасанцэрэн “Их уул” багийн малчин
  • Оюунтуяа “Лүн” багийн малчин
  • Р.Отгонбаяр “ Их уул “ багийн малчин
  1. Мал эмнэлгийн ерөнхий газрын “Хүндэт “өргөмжлөлөөр:
  • Д.Оюунбилэг “Хилийн Дэлгэрэх ХХК”-ийн жолооч, малчин
  1. “Говьсүмбэрийн төлөө “ хүндэт тэмдэгээр
  • Т.Эрдэнэбаяр ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн
  1. Сумын Засаг даргын “Жуух” бичгээр:
  • Л.Сүрэнсугир “ Хилийн Дэлгэрэх ХХК” -ийн захирал, малын их эмч
  • Б.Мөнгөнцэцэг Мал эмнэлгийн Улсын байцаагч
ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг