November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Шинээр ойн зурвас байгуулж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа Ойн газраас зарлагдсан “Говь хээрийн бүсэд хамгаалалтын ойн зурвас байгуулах” ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ойн зурвасын сонгон шалгаруулалтад “Говийн улиас” ХХК нь гүйцэтгэгчээр сонгогдсон байна. Шинээр байгуулах хамгаалалтын ойн зурваст гэрээний дагуу 10 га газрыг хашин, нийт 6000 ширхэг мод тарихаар төлөвлөж, 10 сард багтаан хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлжээ.  Тус газарт 2022 онд аймгийн Засаг даргын тамгын газраас худаг, иж бүрэн услалтын системийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, худгийг 2023 оны 6 сард ажлын хэсгээс урьдчилан хүлээж аваад байна. Харин услалтын системийг ойн зурвасын мод тариалалтай холбогдуулж хүлээн авахаар хүлээгдэж байна.

төсөл

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг