Сумын иргэдийн хүнс, нарийн ногоо тариалах ажлын байрыг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор агро паркийг сэргээж, хуучин аймгийн Хөдөө аж ахуйн газрын харьяанд байсан уг газрыг сумын эзэмшилд шилжүүлсэн. Мөн сумын ОНХСангаас 2 га газрыг хашаажуулан, одоо худгийг засварлах, шинээр гаргах асуудлыг судалгаа хийгдэж байна. Ногоо тариалдаг иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ашиглагдаж буй худгийн гэмтлийг тогтоож, усны гарцыг нэмэгдүүлэх ажлыг Сумын ЗДТГазраас мэргэжлийн хүмүүсийн тусламжтай газар дээр нь үзлэг, тохируулга хийв. Уг худгийн цооногт аваарь гарсан бөгөөд 40 м-т усны нососыг байршуулсан байсныг доошлуулж 68 м-т байрлуулж, шавхалт хийж, шинээр цахилгааний утас, шланк байршуулж, усны гарцыг нэмэгдүүлээд байна. Цаашид уг худгийг ашиглаж болох эсэхийг нарийвчлан тогтоосноор цахилгааны эх үүсвэр, доторх тоног төхөөрөмж , усан сан байгуулах эсэхийг шийдвэрлэх юм. Шинээр байгуулсан хашааны дагуу салхин дээд талд мод тариж, хамгаалалтын зурвас байгуулан бүтэн жилийн хугацаанд усалгаа, арчилгааг хариуцсан ургуулах жлыг гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулан худалдан авах гэрээг байгуулаад байна. Сумын ЗДТГазар
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.