November 22, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Орон нутаг хөгжлийн сангийн 2023 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдлаа.

Орон нутаг хөгжлийн сангийн 2023 оны Жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдлаа.

     МУ-ын Засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС)-ийн үйл ажиллагаанд 2016 оноос эхлэн жил бүр Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ(ЖГҮ) хийдэг болсон билээ.  Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь “олон нийтийн оролцоо”, “төлөвлөлт”, “ил тод байдал”, “хэрэгжилт”, “хяналт, шинжилгээ-үнэлгээ”, “өмчлөл” гэсэн 6 бүлгийн нийт 34-35 үзүүлэлтээр сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа, засаглалыг үнэлдэг үнэлгээ бөгөөд энэ жилийн хувьд 8 дугаар сарын 24-ий өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Баянтал сумдад ажилласан байна. Баянтал суманд 8 дугаар  сарын 27-ны өдөр ажиллаж, удирдамжийн дагуу үнэлгээ, бүлгийн ярилцлагад хамрагдсан байна.  Тус үнэлгээгээр 2022 онд 82 оноогоор үнэлэгдэж 15 сая төгрөгийн урамшуулалд хамрагдаж байсан. Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнг 2023 оны 11 дүгээр сард эцэслэн олон нийтэд мэдээлэх юм.

 

2022 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээ

ЖГҮ-ээр өндөр оноо авч болзол хангасан сумдад урамшуулал олгодог. Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд 2017 оноос хойш нийт 48.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон.

ӨӨРИЙН СУМЫН ҮНЭЛГЭЭ, УРАМШУУЛЛЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ОНХС-ИЙН WWW.ONHS.MOF.GOV.MN УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМЭЭС ТӨСВИЙН ЖИЛЭЭ 2022 БОЛГОЖ, АЙМАГ, СУМАА СОНГООД  ҮЗНЭ ҮҮ

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг