Сумын Засаг даргын 2023 оны А/90 дүгээр захирамжаар батлагдсан 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах комисс болон ерөнхий төлөвлөгөөг баталж, аж ахуй нэгжүүдэд хүргүүллээ. Та бүхэн өвлийн урьдчилсан бэлтгэл байдлаа ханган шаардлагатай арга хэмжээг авч бидэнтэй хамтран ажиллана уу. Малчид иргэд та бүхэн энэ жил нийт нутгаар зуншлага гандуу, бэлчээрийн өвс ургамлын гарц муу, малын тарга, тэвээрэг сайнгүй байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй эрсдэлийг тооцож малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, өвөлжөө, хаваржааны хашаа хороогоо засаж сэлбэх, өвс тэжээлээ хангалттай хэмжээгээр бэлтгэж, нөөцлөх, өтөг бууцаа хатаах зэрэг ажилдаа эртнээс анхаарч ажиллана уу.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.