November 25, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Зэргэлдээх аймаг, суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай хобогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/355 тоот захирамж, сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/12 тоот захирамж Гамшгийн  өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлсэнтэй холбогдуулан доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

   Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2 удаа, Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 4 удаа  хөдөөгүүр явж давхардсан тоогоор 59 өрхөд мэдээлэл, зөвлөмж, гарын авлага тараасан. 1, 2 дугаар багийн малчин, мал бүхий 110 иргэнд 3 удаа  мессижер сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээ цаашид авах арга хэмжээ

O2017 онд Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд   давхарлсан тоогоор 147 өрхийн 80.9 мян.тол мал, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд давхардсан тоогоор 96 өрхийн 43.6 мян. тол малыг тус тус хамруулсан

Мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн нөөц:

-Хлорын шохой 25 кг

-Нэг удаагийн хувцас 6ш

-Нэг удаагийн нүдний шил 12

-Нэг удаагийн макс 19ш

-Нэг удаагийн бээлий 6 ш

-Ваймекон бодис 14 кг

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг