November 21, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 04 ДҮГЭЭР ТОГТООЛООР ТОГТООСОН ТОВЫН ДАГУУ 2023 ОНЫ                 11 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРӨӨС 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД  ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН  ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ХОРШООНООС   *ТӨСӨЛ* ХҮЛЭЭН АВНА.

Төсөл нь сумын тэргүүлэх чиглэлд багтсан байхыг анхаарна уу.

БАЯНТАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023.11.27

ЖУРМЫН ДАГУУ ТӨСӨЛД ХАВСАРГАХ МАТЕРИАЛ:

  1. зээл хүссэн өргөдөл
  2. төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо
  3. .хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо)
  4. төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа
  5. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  6. хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа
  7. барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
  8. хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар
  9. сүүлийн 1 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан
  10. жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт
  11. нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт
  12. төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  13. төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт
  14. тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл
ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг