December 4, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Багуудын нутаг дэвсгэрийн заагийг хэлэлцэн баталлаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор багуудын нутаг дэвсгэрийн заагийг хэлэлцэн баталлаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт Баг, хорооны нутаг дэвсгэрийн заагийг аймаг, нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. гэж заасны дагуу Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн даргаар сумдын Засаг дарга нар ахалж холбогдох мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилон ажилласан. тухайн сумын Багийн иргэдийн нийтийн хурал, сумын Иргэдийн Төлөөлөлөгчдийн Хуралаар хэлэлцүүлж саналыг нэгтгэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор хэлэлцэн батлуулаад байна.

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг