November 21, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

  • Энэ намар 88 малчин, 72 мал бүхий өрхийн хонин толгойд шилжүүлснээр 144000 мал намаржиж байна. Ургац хураалтын ажил дуусаж 1.02 га талбайгаас 8.5 тн төмс, 2.074 га талбайгаас 19.2 тн хүнсний ногоо, 0.4 га талбайгаас 0.4 тн тэжээл, нийт 3.49 га талбайгаас 28.1 тн ургац хуран авсан дүнтэй байна. Энэ онд шинээр 5 хүлэмж иргэдэд олгон нийт 19 иргэн хүнсний 3 төрлийн ногоог 1163 м2 талбайд тариалж 3.8 тн ургац хураан авсан.
  • Намар цагийн сэрэмжлүүлэг, малчин өрхийн түвшин бэлтгэх өвс тэжээлийн хуваарийг гарган 1-р багийн 12, 2-р багийн 25 малчин өрхөд хүргэж, арга зүйн зөвөлгөө өгсөн. Хоёр малчин Төв, Хэнтий аймагт хадланд гарч одоогийн байдлаар 20 тн байгалийн хадлан бэлтгээд байна. Малчин өрхийн түвшинд 1.7 тн үйлдвэрийн тэжээл худалдан авч нөөцлөөд байна.
  • Сумын Засаг даргын тамгын газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дорнод аймагт бэлтгэсэн 750 боодол өвч буюу сумын аюулгүйн нөөцөд 18,7 тн өвс бэлтгээд байна.  Мөн хог хаягдлын авто машинд 4 дугуйг бүрэн шинэчиллээ.
ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг