Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ”-ний хүрээнд төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг чадавхжуулж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном нээн үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Тайлан мэдээ гаргах арга зүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ боловсруулах тухай, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Төлөвлөлт төсөвлөлтийн уялдаа холбоо, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн цахим систем болон төрийн дээд одон медальд иргэдийг тодорхойлж ирүүлэхэд анхаарах асуудлууд, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Төрийн erp цахим системийн ашиглалт зэрэг сэдвүүдээр илтгэл хийгдлээ. Мөн сумдын Засаг даргын Тамгын газар 2023 онд үр дүнтэй хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ талаар харилцан туршлага хуваалцаж, сайн туршлагынхаа талаар харилцан ярилцлаа.
Тус сургалтын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гар бөмбөг, олс таталтын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
Тэмцээнд аймаг, сумдын ЗДТГ-ын албан хаагчдын 8 баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр аймгийн ЗДТГ-ын баг тамирчид тэргүүн байранд шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.
Мэдээллийн эхийг https://www.facebook.com/govisimber.gov.mn
More Stories
мэдээлэл авах эх сурвалж
Малын сэг зэм устгасан ажлын тайлан