Өнгөрсөн амралтын өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 21 -ны өдөр Баянтал сумын Цэрдгэрт хээрийн түймэр гарсан мэдээллийн дагуу, сумын Засаг даргын орлогч Э.Эрхэмбаатараар ахлуулсан онцгой комисс, малчид, Онцгой байдлын газраас хамтран 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хээрийн түймрийг унтраасан. Уг хээрийн түймэр нь 500 м өргөнтэй 2 км талбайг хамарч хуурай өвс шатсан бөгөөд айлын хаваржаа, өвөлжөө түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлжээ. Түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ОБГазар, Цагдаагийн хэлтэсээс шалгаж байна. Та бүхэн зорчихдоо хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
More Stories
Малын сэг зэм устгасан ажлын тайлан
2024 он Байгаль орчин нохой, муур устгалын ажлын тайлан