Баянтал сумын ЗДТГазраас санаачлан малчдын 6 бүлгийг хамруулан “Налгар намар” өдөрлөгийг Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын Соёлын төв болон төрийн байгууллагууд, суманд үйл ажиллагаа явуулдаг иргэн, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээг сумын Засаг дарга Б.Ганбаяр нээж, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сумын ИТХурлын дарга Д.Мөнх Эрдэнэ нар аймаг, сумын бодлого үйл ажиллагаа болон хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, малчдын асуултад хариулсан байна. Өдөрлөгт сумын Орон нутаг хөгжил сангаар сүүлийн 2 жилийн хэрэгжилт, гүйцэтгэл, оролцоо, 2024 оны эрэмбэлсэн саналаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг, хоршоог хөгжүүлэх боломж нөхцөл, дэлгэрэнгүй мэдээлэл, Цагдаагийн байгууллагаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлан зэргийг танилцуулж, бүлгийн малчдын дунд 8 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж байна. Өдөрлөг үргэлжилж байна.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.