Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянтал сум 2023 онд нийт 12 га -д ногоон байгууламж буюу хамгаалалтын зурвасыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр байгуулж, хувийн болон төрийн байгууллагуудын дэмжлэгтэй нийт 9700 гаруй ширхэг улиас, хайлаас, шар хуайс, голт бор төрлийн мод намрын тариалалтын хүрээнд шинээр тариад байна. Дээрх модыг агропарк, 10 га н хамгаалалтын зурвас, төрийн байгууллагуудын эзэмшлийн хашаанд тарьсан байна. Мөн үйл ажиллагаанд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажлын байрыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд ажилгүй иргэдийг хамруулсан.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.