Говьсүмбэр аймгийн хэмжээнд “Говийн бүсийн түншлэл-2023 “ Шилмэл мал-Шилдэг бүтээгдэхүүн 2023″ үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Баянтал сумыхан амжилттай оролцлоо. Тухайлбал:
“Говийн бүсийн түншлэл 2023” үзэсгэлэн худалдаанд “Шилдэг хээлтүүлэгч”, “Шилдэг хээлтэгч” малыг 5 төрлөөр шалгарууллаа. Манай сумаас Лүн багийн аймгийн аварга малчин , “Алтан төл”*ийн эзэн Г.Мөнхбаяр , Б.Мөнхбаясгалан нар “Герефорд” үүлдэрийн улаан халзан бух, өсвөр насны улаан халзан бух, “Үзэмчин” үүлдэрийн хар хүзүүт хуц, бор толгойт хуц, эм хониор оролцсон. “Аймгийн аварга” малчин, “Алтан төл”-ийн эзэн Г.Мөнхбаярын “Герефорд” үүлдэриййн халзан бух “Шилмэл хээлтүүлэгч” төрөлд ТЭРГҮҮН” байр , “Үзэмчин” үүлдэрийн эм хонь нь “Шилмэл хээлтэгч “төрөлд “ТЭРГҮҮН” байр, үзэмчин үүлдрийн хар хүзүүт хуц “Шилмэл хээлтүүлэгч ” төрөлд ДЭД байр эзэлсэн .
“Их-Уул” багийн залуу малчин, сумын алдарт уяач Б.Нямсүрэн “Сэлэнгэ” үүлдэриййн бух, Зээрд азаргаар оролцож, Зээрд азарга нь “Шилмэл хээлтүүлэгч” төрөлд ДЭД байрыг тус тус эзэллээ.
Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төрөлд иргэн Х.Мөнхэрдэнэ 9 төрлөөр: төмс, тарвас, амтат чинжүү, чацаргана, өргөст хэмх, улаан лооль ,сонгино, манжин, лууван /даршилсан өргөст хэмх, чинжүү/,
, П.Ганбаатар, Ж.Гэсэржав нар 8 төрлөөр,: Халтар арвай, нохойн хошуу, сонгино, сармис, лууван, тарвас, чацаргана, өрөл жимс, мөн айргаар , иргэн П.Цэцэгмаа төмс, лууван, сонгино, даршилсан 4 төрлийн хүнсний ногоогоор, иргэн Ц.Булгантамир даршилсан 3 төрлийн хүнсний ногоогоор оролцов.
Иргэн Х.Мөнхэрдэнэ нь газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн ” ТЭРГҮҮН” байр, иргэн П.Ганбаатар, Ж.Гэсэржав нар “ДЭД” байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.
Үзэсгэлэн худалдаанд иргэн П.Ганбаатар, Ж.Гэсэржав нар 1000000 төгрөг, П.Цэцэгмаа 620000 төгрөг, Х.Мөнх-Эрдэнэ 600000 төгрөг, Ц.Булгантамир 400000 төгрөгийн борлуулалт хийсэн. Нийт 2620000 төгрөгийн хүнсний ногоо худалдан борлуулсан байна
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.