November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

“Амар тайван амьдралыг бид хамтдаа цогцлооно” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулагдлаа. 

“Амар тайван амьдралыг бид хамтдаа цогцлооно” өдөрлөгийг 2 үе шаттай Баянтал сумын Лүн баг, Их уул баг дээр аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулж, Сумын Засаг даргын тамгын газар болон төрийн байгууллагууд, Ард даатгал, Монгол даатгал, Мобиком салбар, Цэцгийн “Чоёо” дэлгүүр дэмжиж оролцлоо. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл нээж үг хэлэхдээ Гэр бүлийн хүчирхийлэл, сургуулийн орчны хүүхдүүдийн дарамт шахалт, босоо тэнхлэгийн авто замын дагуух зам тээврийн осол, малын хулгайлах гэмт хэрэг, зам дагуух малчдын хариуцлагыг дээшлүүлэх, дээрх гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийг урамшуулах зэрэг асуудлыг хөндөж мэдээлэл өгсөн. Уг арга хэмжээний үеэр Цагдаагийн тасгийн үйл ажиллагааг дэмжиж энгэрийн хяналтын камерыг олгосон. Мөн сумын иргэд болон малчдын асуултад хариулж, газар дээр нь хүсэлт саналыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал: Сумын ИТХурлын иргэний танхимын мэдээллийн ажилтан Ш.Шинэбаярт саналын дагуу сумын иргэдэд мэдээ, мэдээлэл түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг болгон дроныг газар дээр нь хүлээлгэн өгсөн. Харин Сургуулийн захирал Д.Цэрэннямын саналын дагуу сургуулийн хүүхдийн дотуур байранд хяналтын камер, сумын Засаг дарга Б.Ганбаярын саналын дагуу осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “босоо тэнхлэгийн автозамын хяналтын цагдаагийн байнгын байртай болгох”, мөн сумын цагдаагийн албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор тасгийн өрөө тохижуулах ажлын төсвийг судлан шийдвэрлэхээр болсон. Отор нүүдлээр хөдөлгөөнийг далимдуулж малын хулгайн гэмт хэрэг ихэсдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор цаг алдалгүй мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулдаг малчдыг урамшуулж, дэмжих боломжтойг Их уул багийн иргэдтэй хийсэн ярилцлагын төгсгөлд хэлсэн байна.
Тус арга хэмжээний үеэр ГХУСАЗСЗ-ийн 2023 онд хийгдэж буй ажлын тайланг сумын ИТХурлын дарга, ГХУСАЗСЗ-ын дарга  Мөнх Эрдэнэ танилцуулж, аймгийн Цагдаагийн хэлтэс, аймгийн Хууль эрхзүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Шүүх шинжилгээний газар, Автотээврийн төв,  Тагнуулын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Шүүхийн тамгын газар, Цахим үйлчилгээний хэлтэс,  Ард даатгал, Монгол даатгал, Мобиком салбарууд иргэдэд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөн байна.

1-р үе шатанд

➢ Тайлантай холбоотой цаашид анхаарах асуудлын талаар иргэдийн саналыг сонсох, асуулт хариулт /боршур сурталчилгааны материал/

➢ Урлаг соёлын арга хэмжээ /Сумын Соёлын төв/

➢ Иргэдийн дунд хөгжөөнт тоглоом, буухиа тэмцээн /1,2,3-р байр, дурсгалын зүйл/

➢ “Намрын гурван азтан” шалгаруулах азын сугалааг зохион байгуулсан байна.

2-р үе шатны үйл ажиллагааны онцлог нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, малчдын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Соёлтой жолооч” арга хэмжээ байлаа. Тухайлбал:

Тайлантай холбоотой цаашид анхаарах асуудлын талаар иргэдийн саналыг сонсох, асуулт хариулт /боршур сурталчилгааны материал/

➢ Урлаг соёлын арга хэмжээ /Сумын Соёлын төв/

➢ Аймаг, сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд, иргэд малчдын оролцсон гар бөмбөгийн тэмцээн /1,2,3-р байр, мөнгөн шагнал/

➢ “Соёлтой жолооч” арга хэмжээ /Босоо тэнхлэгийн авто зам дээр дүрэм баримтлан, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд соёлтой оролцож буй жолоочид талархал илэрхийлэх/

➢ “Намрын гурван азтан” шалгаруулах азын сугалааг тус тус зохион байгуулсан байна.

 

 

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг