Үндэсний статистикийн хорооны даргын баталсан удирдамжаар улсын хэмжээнд “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” явагдаж байгаа бөгөөд Баянтал сумын Их уул багийн түүврийн аргаар урьдчилан сонгосон өрхөд судалгаа хийгдсэн байна. Тухайлбал Их уул багийн Засаг даргаас урьдчилсан тодруулгыг 2023 оны 08 дугаар сарын 15-аас 25-ны өдрүүдэд, хяналтын тодруулгыг Үндэсний статистикийн хорооноос судалгааны 3 хүнтэй баг 9-р сарын 03-ны өдрөөс 06 ны өдрүүдэд тус тус 2 үе шаттай зохион байгуулагдсан. Судалгаанд нийт 20 өрх хамрагдахаас 19 өрх хамрагдсан байна. Сумын Засаг даргын тамгын газраас ажиллах нөхцөл бололцоогоор нь бүрэн хангаж, дэмжлэг үзүүлжээ. Уг судалгаа Сүмбэр, Шивээговь сумдад үргэлжлэн явагдана.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.