Аймгийн Засаг дарга Г.Батсуурь 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянтал сумын 4-р сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үргэлжлүүлэн сумын Цэцэрлэг, Талын Илч ОНӨҮААТГазрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл сонсож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах үүрэг даалгавр өгч ажиллаа. Сумын Засаг дарга Б.Ганбаяр орон нутаг хөгжил сангийн хэрэгжилт, худалдан авалт хийсэн товч мэдээлэл өгч, сум, орон нутгийн иргэн, байгууллагуудыг оролцох тэгш бололцоог хангахад анхаарсан, мөн өргөх станцын зураг төсвийн магадлалд оруулах шаардлагатай тулгамдаж буй төсөв, төв шугамын засварын зураг төсвийн ажлуудыг сумын ИТХурлаар хэлэлцүүлэн ОНХСангаас шийдвэрлэсэн тухай, аймгийн ИТХурал, аймгийн Засаг даргаас сумын ундны эх үүсвэрийн цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж өгснийг онцлон танилцуулсан.
Хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий боловсролын 4-р сургуулиас дотуур байрны өрөөнүүдийн эвдэрсэн эд зүйлсийг засан сэлбэх, хүүхэд хөгжлийн өрөөний дотор засвар, спорт заалны үүдний өрөө, сургуулийн үүдний өрөөний дээвэр, спорт заалыг засварлах, ханыг будаж, өнгийг сэргээр зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөцийн хүрээнд хийж гүйцэтгэж байна. Мөн сумын ЗДТГазраас орон нутаг хөгжил сангаас сургуулийн үдийн хоолны ширээ сандал, спорт, урлаг заалны бие засах газрын засварлаж, хүлээлгэн өгсөн.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага /цэцэрлэг/д сумын ЗДТГазраас ОНХСангийн хөрөнгөөр 18,3 сая төгрөгөөр хүүхдийн тоглоом, гал тогооны тоног төхөөрөмжийн шууд худалдан авалт зохион байгуулж, хүлээлгэн өгсөн.
“Талын Илч” ОНӨҮААТГазрын өвөлжилтийн бэлтгэл ажил 78 хувьтай бөгөөд уурын зуухны яндан солих, бохир усны худгуудыг лагийг цэвэрлэх зэрэг ажлууд график, төлөвлөгөөний дагуу үргэлжилж дуусаагүй байна. Аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 154-р байрны техникийн давхрын шугамын ажил, ухаалаг худаг хийгдэж, улсын комисс хүлээж авч ашиглалтад оруулаад байна.
More Stories
ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Тендер шалгаруулалтын зар
Тендер шалгаруулалтын урилга.