Баянтал сум 2023 оны 08 сарын 23 ны өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан болж, Сумын Засаг даргаас өргөн барьсан 5 асуудлыг хэлэлцэж, 1 асуудлыг хойшлуулж, 4 асуудлыг дэмжиж баталсан байна. Тухайлбал
- Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр өөрчлөлт оруулах газрууд
- Амьжиргаа дэмжих зөвлөлийг шинэчлэх тухай санал
- Сумын 2024 онд Баянтал сумын 30 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах санал
- 2023 оны төсөвт нэмэлт тодотгол хийх
- Сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр өөрчлөлт оруулах асуудлыг хуралдааны өмнөх өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хэлэлцүүлгийн хойшлуулахаар шийдвэрлэж, сумын амьжиргаа дэмжих зөвлөл, 2023 оны төсөвт нэмэлт тодотгол, Сумын хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл сонгон шалгаруулах тов тогтоох асуудлыг шийдвэрлэлээ.
2023 оны төсөвт нэмэлт тодотгол хийх асуудлыг хүрээнд Орон нутаг хөгжил санд 71 сая төгрөг нэмж батлагдсаныг 2024 онд хийгдэх ажлын зураг төсөв, Наадмын талбайн өргөтгөлийн үргэлжлэл, Агропаркийн талбайд худаг гаргахаар 3 санал оруулсныг дэмжин баталсан байна.
Та дараах холбоос дээр дарж үзнэ үү ” 2023 оны төсөв тодотгол ”
Сумын Засаг даргын тамгын газар
More Stories
Сумын 2025 оны тодотгосон төсвийн тогтоол /Мэдээллийн эх сурвалж: Санхүү албаны дарга Л.Отгонпүрэв, утас 94060484/
Сумын ОНХС-гийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /тодотгосон/ Мэдээллийн эх сурвалж: Мэргэжилтэн М.Бодьгэрэл, утас 99444353
Орон нутаг хөгжил сангийн тайланг иргэдэд танилцуулав.