November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг амжилттай оролцлоо.

✅“НҮҮДЭЛЧИН” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймаг амжилттай оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан соёлын биет бус өвийн их наадам “Нүүдэлчин” дэлхийн соёлын фистиваль хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан байна.
“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Говьсүмбэр аймгаас 70 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар, Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, Соёлын өвийн өвлөн уламжлагчид, Боржигин өв музей, Сумдын соёлын төвүүд Боржигин өв соёлыг сурталчлан таниулж байна. Үүнд:
-Боржигин морин хуур, эмээлийн үзэсгэлэн
-Боржигин найрын ёс уламжлал
-Уламжлалт тоглоом наадгай /аргай тонгорох, халз харваа, шагайн наадгай/ -Ардын язгуур урлагийг харуулсан “Хөх тэнгэрийн нүүдэлчид” отгийн тоглолт
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
-Соёлын өвийн танин мэдэхүйн тоглоом наадгай
-Боржигин байшин
-Боржигин умарзай уртын дуу гэх мэт Боржигин өв соёлыг гадаад дотоодын иргэд болон жуулчдад сурталчлан таниуллаа.
Нүүдэлчин соёлын фестивальд 21 аймаг 9 дүүрэг 10 гаруй орны 1100 орчим соёлын өвийг өвлөн уламжлагчид оролцсон байна.
Мөн  арга хэмжээний үеэр Баянтал сумын Соёлын төвийн ажилтан О.Бадамцэцэг Монгол улсын Соёлын тэргүүн цол тэмдгээр шагнагдсан.
ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг