November 24, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

Газарзүйн нэрийн хээрийн тодруулалтын ажлын тайланг хүлээн авлаа.

Газарзүйн нэрийн хээрийн тодруулалтын ажлыг газрын Мэргэжлийн байгууллага “Эс Эм Стар Геойд ХХК-иар гүйцэтгүүлэн тайланг хүлээн авлаа.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын газар зүйн нэрийн тодруулалт хийх, хээрийн судалгаа, газарзүйн нэрийг солбицолжуулах ажлыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг даргын  2022 оны А/92 дугаар захирамж, ГЗБГЗЗГ-ын дарга болон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын засаг даргын баталсан 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг “Эс Эм Стар Геойд ХХК-тай байгуулж, 2022 оны 12 сарын 01-02-ны өдрүүдэд 2003 оны УИХ-ын 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 35 нэрийн тодруулалт, хээрийн судалгааны ажлын хүрээнд шинээр нэмэгдсэн нэрсийг газар дээр нь очиж хэмжилт, тодруулалт, баримтжуулалт гүйцэтгэснийг 2023 оны 8 дугаар сарын 18 ны өдөр гүйцэтгэсэн тайланг хүлээн авлаа. Ажлын хүрээнд газарзүйн байршил буруу тэмдэглэгдсэн-2, үг үсгийн зөрүүтэй-2, шинээр нэмэгдсэн газар усны нэр-5, шинээр гарсан худаг, ус-11 байна.

Газар зүйн нэрээ тодруулж зурагтайгаа тулган шалгаж, камераар фото зураг авч баримтжуулан солбицлыг нь хэмжиж шинэ нэрүүдээ 1:100000-ны масштабтай зураг дээр тэмдэглэж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хүлээлгэн өгсөн байна.

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг