November 25, 2024

Баянтал сум – ЗДТГ

Баянтал сум

“Амар тайван Сүмбэр” аяныг зохион байгуулж байна.

2017.09.13-01Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн хэлтэс хамтран “Амар тайван Сүмбэр” аяныг зохион байгуулж байна.

Өнөөдөр аяны нээлт Боржигин чуулгын өмнөх талбайд болж Сүмбэр сумын ИТХ-ын дарга Т.Түмэнбаяр цугларсан иргэд хөдөлмөрчдөд хандан мэндчилгээ дэвшүүлж, аяндаа идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөснөөс гадна Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөгч цагдаагийн ахмад М.Баярзолбоогоор ахлуулсан албан хаагчдын үзүүлэх тоглолт мөн Замын цагдаагийн тасгийн үзүүлэх тоглолтууд тус тус боллоо.

“Амар тайван Сүмбэр” аян 45 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжуудыг сурталчилан таниулахад аяны гол зорилго оршиж байгаа юм. Аяны хугацаанд нийт 18 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргажээ.

2017.09.13-02

ХОЛБОО БАРИХШИЛЭН ДАНССошиал хаяг