Баянтал сумын Засаг дарга түүний Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, 99708446 дугаарын утсаар ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч байна. ***bayantal.gs.gov.mn*** ++Bayantal.gs.gov.mn++

Хөлбөмбөгчид хүрэл медаль хүртлээ.

Аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын бага олимпд 4-р  сургуулийн сурагчид амжилттай оролцож  Хөлбөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртлээ.

Нийгмийн халамж үйлчилгээнээс

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх” аяныг сумын нийгмийн халамж үйлчилгээний ажилтан, ЗДТГ-н нийгмийн бодлогын мэргэжилтэнтэй хамтран зохион байгууллаа. Тус аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүн асарч буй иргэдэд зориулсан сургалтыг иргэний танхимд зохион байгууллаа. Сайн үйлсийн аяны хүрээнд Сургуулийн 9 бүлгээс 70,000 төгрөгийн үнэ бүхий зүйлс цугларсныг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гардуулан өглөө.

4-р сургуулийн урлагийн үзлэгийн тэргүүн байрын шагналтуудын гала тоглолт

 

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4-р сургуулийн урлагийн үзлэгийн тэргүүн байрын шагналтуудын гала тоглолтыг сумын соёлын төвд зохион байгууллаа. Тус тоглолтонд нийт 54 сурагч 21 номероор оролцож сургуулийн багш ажилчид болон, эцэг эх, ард иргэд үзэж сонирхлоо. Тоглолтыг төгсгөлд урлагийн үзлэгийн шагнал гадуулах ёслолын арга хэмжээ явагдаж тоглолт өндөрлөлөө.

Хүн ам, мал тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын талаар

     Хүн ам, мал тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг сумын засаг даргын 2016 оны А/62 тоот захирамжаар Орлогч даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан ажиллаа. Сумын нийт өрхүүдээр явах тооллого явагдаж дууссан ба дүн нэгтгэл тулгалт програмд шивэх ажил одоогийн байдлаар 50%-тай явагдаж байна.

     Хөдөөгийн 2-р багт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан, Төв аймгийн Баянжаргалан сумдуудад оторлож байгаа өрхүүдээр явж тооллого хийсэн байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан боллоо

Тус хуралдаанаар:

 

-Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах.
-Сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах
-Сумын 2017 оны нэгдсэн төсвийг батлах
-Сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө хэлэлцэж батлах
-ОНХСангийн 2016 оны тайлан, 2017 оны санал эрэмбэлэх зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа.

1,2-р багийн засаг даргын сонгууль боллоо

 

Баянтал сумын 1-р багийн иргэдиин нийтийн хурал 11-р сарын 29-ны өдөр, 2-р багийн иргэдиин нийтийн хурал 12-р сарын 03-ны өдөр тус тус зохион байгуулагдсан. Хуралаар 1, 2-р багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгч болон Засаг дарга нарыг сонголоо.

 

Монголын хоршооллын сургалт амжилттай боллоо

Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв Канадын Хоршоодын холбоотой хамтран 2016 оны 7-р сарын 30-наас 2019 оны 9-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд “Хоршоодын бизнесийн  цогц загвараар баялаг ба хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нь”- ИНВЕСТ Ко-оп төслийг Баянтал суманд хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Нийгмийн халамж үйлчилгээ

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх” аяныг сумын нийгмийн халамж үйлчилгээний ажилтан, ЗДТГ-н нийгмийн бодлогын мэргэжилтэнтэй хамтран зохион байгууллаа. Тус аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүн асарч буй иргэдэд зориулсан сургалтыг иргэний танхимд зохион байгууллаа. Сайн үйлсийн аяны хүрээнд Сургуулийн 9 бүлгээс 70,000 төгрөгийн үнэ бүхий зүйлс цугларсныг  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гардуулан өглөө.

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

2016 оны 11-р сарын 19-ны өдөр зохион байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар “Талын-Илч” ОНӨҮГ-т шинээр суурилуулах ДТХ-09 маркийн уурын зуухны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн.
 Мөн өдөр ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдан сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталллаа. Орон нутгийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх талаар ажлын хэсэг томиллоо.

 

Баянтал сумын Багийн Иргэдиин Нийтийн хурал 2016 оны 11-р сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан. Хуралаар Говьсүмбэр аймаг болон Баянтал суманд 2017 оны орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад санал авч эрэмбэлэх үйл ажиллагаа болж иргэдийн идэвхи сайн, өндөр ирцтэй байлаа.

 

2016 оны 11-р сарын 15-ны өдөр Баянтал сумын шинээр томилогдсон удирдлагууд болох ИТХурлын дарга, Засаг дарга, Орлогч дарга нар сумын албан байгууллагуудын ажил байдалтай танилцаж тэдний санал бодлыг сонслоо.

 

 

GSA.jpgMUE.jpgONTS.jpgTAZ.jpgZSMN.jpgl10.jpgl11.jpgl12.jpgl9.gif

Мэндчилгээ

Тендерийн зар

Одоогоор зарлагдсан тендер байхгүй

Хандалт

Өнөөдөр63
Өчигдөр62
Өнгөрсөн долоо хоногт125
Нийт21138

Kubik-Rubik Joomla! Extensions

 

 

 

 

ХОЛБОО БАРИХ: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ЗДТГ

Харилцах утасны дугаар: 88739284