Баянтал сумын Засаг дарга түүний Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, 99708446 дугаарын утсаар ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч байна. ***bayantal.gs.gov.mn*** ++Bayantal.gs.gov.mn++

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Мөнхбаатар

Говьсүмбэр аймгийнхаа хойморт орших Баянтал сумын иргэд ээ.
              

             Сумын хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй төр, нийгмийн байгууллага, хувийн хэвшил, нийт иргэд малчид, хүүхэд багачууд эх орны өнцөг бүрт хийгээд хилийн чандад сурч хөдөлмөрлөж, аж төрж яваа нийт Баянталчууд тэдний үр хүүхдүүд түүнчлэн бидэндтэй ажил төрлийн нягт харилцаатай байж үр дүнтэй хамтран ажиллаж байгаа байгууллага хамт олон та бүхэнд ивээн золгож буй ХVII жарны гал бичин жилийн өлзий хутаг оршсон ерөөл билээр дүүрэн өдрүүдийн түмэн амгаланг айлтган сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
              Бид бүхэн иргэдийнхээ тав тухыг хангасан тохилог орчинг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж олон бүтээлч ажил өрнүүлэн нутгийн удирдлага, орон нутгийн оролцоог бүх шатанд дээшлүүлэн, шууд ардчилал – Иргэдийн оролцооны цогц бодлогыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлснээр сум маань өргөжин хөгжиж байна.
              Улсын сайн малчин Л.Банди, Ц.Доржсүрэн, Улсын алдар уяач Ц.Бямбасүрэн, нийт 22 мянгат малчид болон өнгөрч буй модон хонь жилдээ ажил хөдөлмөрөө үнэлүүлж Улсын сайн малчин Л.Батнасан,  Аймгийн сайн малчин Г.Мөнхбаяр, Аймгийн алдарт уяач Л.Батнасан, Г.Баярмагнай, Сумын сайн малчин Л.Нацагдорж, Б.Сарангэрэл,  “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Эрүүл мэндийн төвмйн их эмч П.Батэрдэнэ”, Аймгийн ”Боловсролын шилдэг багш” цолоор шагнагдсан 4 р сургуулийн бага ангийн багш Н. Шинэхүү,  Аймгийн шилдэг баялаг бүтээгч “Чойр Хайрхан” ХХК-ны захирал Л. Одбаясгалан нартаа баяр хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.                                                  

Нийт Монголчууддаа:

Түүх соёл, төр шашин, өв уламжлалаа дээдлэн ахмад буурал, идэр залуус, үр ач нараа хотлоор хүндэтгэн ирээдүйн сайн үйл , сайхан ерөөл бүхнээр ивээж буй жилээ мялаан угтдаг эртний сайхан ёс заншлаа дээдлэн  сар шинэдээ сайхан шинэлээрэй
                                ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДАРГА                               Х.МӨНХБААТАР

GSA.jpgMUE.jpgONTS.jpgTAZ.jpgZSMN.jpgl10.jpgl11.jpgl12.jpgl9.gif

Мэндчилгээ

Тендерийн зар

Одоогоор зарлагдсан тендер байхгүй

Хандалт

Өнөөдөр63
Өчигдөр62
Өнгөрсөн долоо хоногт125
Нийт21138

Kubik-Rubik Joomla! Extensions

 

 

 

 

ХОЛБОО БАРИХ: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ЗДТГ

Харилцах утасны дугаар: 88739284